233 мянган төгрөгийн бүтээгдэхүүн устгажээ
НМХГ-ын дэд даргын баталсан “Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт хийх” удирдамжийн хүрээнд БЗД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Жуков”, “Баянзүрх”, “Жанжин”, “Итгэлт” худалдааны төвүүдэд холбогдох хууль журмын дагуу шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
б
Нийт 274 лангуу, павильонд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулжээ. Шалгалтын явцад “Жуков”худалдааны төвд худалдаалагдаж байсан түргэн гэмтэж чанар байдлаа алдсан 13 нэрийн 29 кг 233.900 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг тухайн компанийн дотоод хяналтын ажилтнууд устгасан байна. Мөн шинжилгээ баталгаагүй зургаан нэрийн төмс хүнсний ногоо, есөн нэрийн жимс, жимсгэнэ, нэг даршилсан ногоо, сүү сүүн бүтээгдэхүүний таван дээж, цагаан идээний зургаа, мах махан бүтээгдэхүүний гурав, бууз баншны 11 дээж авч, НМХГ-ын Төв лабораторид бохирдлын үзүүлэлт тодорхойлуулахаар шинжилгээнд хамруулжээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ