Йордоны цэргийг барьцаалжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийнхэн Йордоны цэргийг барьцаалснаа мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид барьцаанд байгаа Японы иргэн Кенжи Готог суллахын тулд Йордонд ял эдэлж буй хэт даврагчийг суллахыг шаардсан юм. Японы Засгийн газар Кенжи Готог аврахын тулд ямар ч алхам хийхгүй байна хэмээн тэд буруутгажээ. Мөн дайчныг суллахаас татгалзсан Йордоны удирдлагуудад хандаж “Та бүхэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хэтэрхий их найдах хэрэггүй. Биднийг үл тоож, саналаас минь татгалзсан шийдвэрийн хариуд энэ залуу амиа алдах болно. Японы Ерөнхий сайд Шинзо Абе 24 цагийн дотор нааштай хариу өгөхгүй бол Гото үхэх болно” гэж хэлжээ.
1
Йордоны Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр “Хэт даврагчдад барьцаалагдсан Мурад Базани өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Йордоны хил орчмоос сураггүй алга болсон” гэж мэдээлжээ. Хэт даврагчдын мэдэлд байдаг “Memri TV” сувгаар Гото барьцаалагдсан цэргийн зургийг бариад “Намайг авраач, гуйж байна” хэмээжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ