Обама шинэ хаантай уулзжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Саудын Араб улсад гэнэтийн айлчлал
хийж, өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн эзэн хаан Абдуллах ибн Абдул-Азиз
аль Суадад хүндэтгэл үзүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү ёслолын ажиллагааны дараа Обама тус
улсын шинэ хаан Салман ибн Абдул-Азиз аль Суадтай уулзжээ. Тэд Ирак болон Ойрхи
Дорнодод эрхээ тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар
ярилцаж байр сууриа солилцсон байна.
Өнгөрсөн оны аравдугаар сараас АНУ, Иракт цохилт өгч эхэлсэн бол дараа сараас нь Саудын Араб тэргүүтэй 10 орон хэт даврагчдын эсрэг нэгдсэн билээ. Шинэ хаан хэлэхдээ “Ах минь улс орныхоо аюулгүй байдалд ихээхэн анхаарлаа хандуулдаг нэгэн байсан. Тэрээр хэт даврагчдыг устгаж, энгийн иргэдийг чөлөөлөхийг хүсдэг байв. Би ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээ мэдэгдье. Обама та энэхүү үйл хэрэгт минь туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэжээ.
Обама тус улсад анх удаа айлчилж буй юм. Ерөнхийлөгч Обама, гэргий Мишель Обамагийн хамтаар энэ сарын 24-27 өдрүүдэд Энэтхэг улсад төрийн айлчлал хийсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ