Зүүн хязгаарт онц байдал зарлав
Украины Ерөнхий сайд Арсений Яценюк “Салан тусгаарлагчдын хяналтад байгаа Донецк,
Луганск мужид онц байдал зарлалаа” гэж мэдэгджээ. Тэрбээр “Украины
зүүн хязгаарын Донецк, Луганск
мужид онц байдал зарлахаар шийдвэрлэв. Онц байдлын хүрээнд Онцгой байдлын
яамныхан тус бүс нутгуудад нэвтэрч, иргэдийн аюулгүй байдалд анхаарал хандуулах
болно. Мөн олон улсын шинжээчид Донецкт мөрдлөгө явуулахаар болсон” гэж хэлжээ.Өнгөрсөн долоо хоногт босогчид автобусны буудал руу ойрын
зайн пуужин харваж, 33 хүний аминд хүрсэн юм.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөлч Чуркин “Газар нутгаа эргүүлэн авах, ард түмнээ хамгаалахын тулд дээрх шийдвэрийг гаргасан” гэж хэлжээ. Ерөнхийлөгч Петр Порошенко Швейцарийн Давос хотноо болсон дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсны дараа Үндэсний аюулгүй байдал ба батлан хамгаалах зөвлөлийг яаралтай хуралдуулж, зүүн хязгаарт онц байдал зарлах асуудлаар ярилцсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ