Гурван сая дахь иргэн Өмнөговь аймгаас тодорлоо

img

Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдаж тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа болон ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо.


Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы танилцуулснаар Монгол Улсын 3 сая дахь иргэн энэ 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн байна. Гурван сая дахь иргэнийг 1000-ны нарийвчлалтайгаар, 1 дүгээр сарын нийт төрөлт, нас баралтыг нарийн тооцож тодруулжээ.


Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт  1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна.


Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  “3 сая дахь иргэнээр охин хүүхэд тодорч, араас нь ихрүүд мэндэлсэн нь Монгол Улсын хүн ам өсөн дэлгэрч, улам олуулаа болохыг бэлгэдлээ” гэлээ.


Өнөөдөр морин цагт буюу 11.40 цагаас Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид айлтгах гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hoorhon yumaa az jargal hvsye
2015-01-28
zochin:
uneheer bayartai baina, bid 3 sayulaa bolloo, ene sakhan gazar nutag deeree bie bienee hairlaj yavtsgaagaarai huuhduud min
2015-01-28
mongol hun:
ямар сайхан мэдээ вэ, сэтгэл их хөдөлж байна. монголын үрс маш олон болох болтугай. монголын ард түмнийг 3 сая-д хүргэсэн энэ охиндоо эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөе!!!
2015-01-28
otgoo:
aztai mongol ohin ymdaa tom bolood eh orondoo ih uiliig hiij buteeh b h da
2015-01-28
эрдэнэ:
монголын үрс маш олон болтугай
2015-01-28
oinoo:
ymar goyo ve. ohind bas eej aavd bayr hurgie. urt nasalj udaan jargaarai...
2015-01-28
хишигээ:
ямар хөөрхөн юм бэ? азтай охин байна, аз жаргал хүсье. ижий аавд нь баяр хүргэе.
2015-01-28
irgen:
saihan baina. mongolin urs mash olon boltugai. mongol uls mini mandan badartugai. ard tumen ni ajil toroltei, az jargaltai elbeg delbeg eruul saruul enh tunh ev nairamdaltai sain saihan amidrah boltugai. uls eh ornoo hudaldsan buzar busarmag argaar avilgal avch shudraga bus argaar holjson nohduud 7-n uulin tsaaguur dald oroh boltugai.
2015-01-28