АНУ-д итгэх хэрэггүй
Кубын экс удирдагч Фидель Кастро Гаванын их сургуулийн
оюутнуудад тавьсан илтгэлийнхээ үеэр “Би АНУ-ын бодлогод итгэлгүй байна.
Гэхдээ энэ нь маргааныг энх тайвнаар шийдвэрлэхээс татгалзана
гэсэн үг биш юм. Куба бүх оронтой найрамдалт харилцаатай
байхыг эрхэмлэдэг” гэжээ. Тэрбээр илтгэлийнхээ дараа дүүгээ
хүлээн авч уулзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уулзалтын эхэнд “Кастро
АНУ-тай дотно нөхөрлөж, итгэх нь хэтэрхий эрсдэлтэй. Би хувьдаа АНУ-д итгэх
хэрэггүй” гэж хэлжээ.
Шинэ оны өмнө Обама, Паул Кастро нар зэрэг төв телевизээрээ дамжуулан хагас зуун жилийн турш үргэлжилсэн хүйтэн харилцаандаа цэг тавьж буйгаа мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдлийн дараа Кубад ял эдэлж буй АНУ-ын улс төрийн хоригдлууд суллагдсан бол ирэх дөрөвдүгээр сараас эхлэн харилцан визгүй зорчих болжээ. Мөн энэ сарын эхээр Конгресст суудалтай Бүгд найрамдах нам, Ардчилсан нам, Эх орон намын удирдлагууд Кубад айлчилсан юм. Айлчлалын хүрээнд Кубад элчин сайдын яамаа байгуулах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ