Гурван сая дахь иргэнийг 2 өрөө байраар урамшуулна

img

Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн баярт мэдээг Ерөнхийлөгчид айлтгалаа. Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн дарга П.Цагаан танилцуулсан юм. Тэрбээр Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт  энэ сарын 24-ний өглөөний 08.27 цагт эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсоныг дуулгав. Үүний дараа Статистикийн үндэсний хорооны дарга С.Мэндсайхан гурван сая дахь иргэнийг хэрхэн тодруулсан талаараа мэдээлэл өгсөн юм.

а

С.Мэндсайхан: "2015 оны нэгдүгээр сарын нэгний байдлаар Монгол Улсын хүн ам 2.995.949 байна хэмээн мэдээлснээр бидний ажил эхэлсэн. Ингээд мэдээлэл цуглуулах ажлыг орон даяар болон гадаад хийсэн. Ингээд 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын хүн ам гурван саяд хүрлээ. Энэ өдөр Монголд шинээр 181 иргэн мэндэлснээс гурав нь гадаадад, 178 нь эх орондоо төрлөө" гэсэн мэдээллийг өгөв.

ө

Үүний дараа Ерөнхийлөгч үг хэлсэн юм. Тэрбээр  "Морин жилийн бариа ойртож буй энэ өдрүүдэд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэллээ. Монголын хүн ам цаашдаа гурван сая гэсэн тоон дээр тоологдоно. 3.2 сая, 3.3 сая гэж тоологдохоор боллоо. Ингэж тоологдсоор бас нэг өдөр, бас нэг цаг үед дөрвөн сая, таван сая дахь иргэнээ монголчууд угтаж авах сайхан бэлэг дэмбэрэл жилээс жилд, өдрөөс өдөрт ойртож байна. Гурван сая дахь иргэд болж төрсөн эх хүүхэд, тэдний аав, төрөл төрөгсдөд Монголын ард түмнийг төлөөлөн сайхан сайхныг хүье.Монголчууд улам олуулаа болж, улам аз жаргалтай амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье" гэлээ.

х

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Засгийн газрын тогтоолоор гурван сая дахь иргэнийг хоёр өрөө байраар урамшуулахыг дуулгав. Мөн өнөөдөр үдээс хойш Засгийн газар ээлжит бус хуралдаанаа хийж, гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг урамшуулах асуудлыг ярилцах юм байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
шинэ иргэнд болон аав, ээжид нь баяр хүргэе.харин энэ шинэ иргэнийг төрмөгц нь чиний дараа төлөх гадаад өр шүү гээд дааж давшгүй өр үүрүүлж байгаа ман-ан гэгч жорлонгийн өтнүүд болох жигшүүрт дайснуудад уур хүрч байна.алтанхуй гэгч новш,-бид яах вэ өр твьчихлаа.манай хойч үеийн үр хүүхдүүд төлчихнө биз гэж манай ирээдүй хойчийг тавалсан байх аа.танай ман-ан-г газрын хөрснөөс бүрмөсөн арчиж хаях ирээдүй үеийнхэн мэндэлцгээж байна.ман-ан бүрмөсөн сөнөх болтугай.
2015-01-28
өлзий:
сайхан мэдээ байн 3 саядах хүүхэддээ эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.танай гэр бүлд аз жаргал хүсье
2015-01-28
saihan:
saihan mede, yaj ch bodson neg l huhed 3 saya dah irgen bolj nugudul ni chatutsan bno shu de, tim bolohor anhnih ni baira avch tarna, jahan uhana ujim bailga zarim humus, im saihan tuhen tsag hugatsand mu ug bu hel , mongolin urs mash olon boltugai
2015-01-28
bugded:
сайхан сэтгэл сэргэсэн мэдээ байна шүү .. moнголчууд минь бүгдээрээ энэ өдөр нэг нэгэндээ инээмсэглэл бэлэглэх, найрсаг тайван орчин бүрдүүлээрэй
2015-01-28
mongolshuudee:
ene ih buhimdal,yyr hilen,aimshug,awilga dund iim saihan medee duulah yamar saihan yum dee.hvvdee az jargal sain saihan bvhniig hvsej baina.gehdee chi ih l zagvi hvv baina daa.torohdoo l ortei.bas chinii huwi zaya bvrheg bren erht mongol ulsiin irgen baa=ih chini ch ergelzeetei iim l tsagt onoj torjee chi ene ulsiig
2015-01-28
батсайхан:
монголын үрс маш олон болтугай гэж ёрөөе...
2015-01-28
батсайхан:
монголын үрс маш олон болтугай гэж ёрөөе...
2015-01-28
иргэн:
энэ бол бэлгэдлийн юм шүү дээ. азтай л хүүхэд байна. монголын хүн олон болж байвал сайн байна ш дээ. энэ хүүхэд, түүний чацуутнуудад, ээж, аавуудад нь эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. арифметикийн дундаж юмуу, магадлалын аргаар багцаагаар гаргасан тоо шүү дээ. яахав, яахав болж байна. ямар ч байсан 3 саяуулаа боллоо гэсэн үг
2015-01-28
zochin:
buh hund ogoj bgui ee anhni huuhded ogno shuu
2015-01-28
монгол хүү:
хэт туйлшрах осолтой шүү юм л бол үндсэн хууль хүний эрх чөлөө тэгш байдал ярих утгагүй эцэг хууль чинь *д барьдаг мод биш дагаж гарч байгаа хүү хуулиуд нь харин гол санааг нь гуйвуулахгүй уян хатан зүйл заалттай сайн ажилладаг байх хэрэгтэй. тийм болхоор 1 хүүхэд нь байр авч үе чацуутан нь бай шагнал авлаа хэн ч алаг үзээгүй байгаа биз дээ. уужим саруул бай данигай гуай. монголын ард түмэндээ ирээдүй болсон хүүхдүүддээ сайн сайхныг хүсье. бидний үйлсийг үргэлжлүүлэх олон сайхан ухаант мэргэн хүүхдүүд төрөх болтугай. хурай хурай хурай
2015-01-28
irgen :
minii mongoliin vrs mash olon boltugai hurai hurai hurai saihan medee bna
2015-01-28
irgen:
bvh xvvxded ogno gj yu bhawdee ugasa l anhniixad bair chatsuuthuudad ni 3say gj bsan ter ni l dr
2015-01-28
улаан данигай:
за тэгвэл монголын бүх хүүхдүүдэд 2 өрөө байр өг элбэгээ зг уих мэдэв үү та нар монголын хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж үндсэн хууль зөрчлөө
2015-01-28