Сондгой тоогоор төгссөн бол ням гаригт зорчино
Монгол түмний уламжлалт баяр цагаан сар удахгүй болно. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас нийслэлийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, Улаанбаатар хотын томоохон худалдааны төв, зах орчмын замуудад явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж түгжрэл саатал үүсч байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А\74 тоот захирамжаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
б
Таны автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 7, 14-ний “Бямба” гарагуудад
Харин автомашины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол 2015 оны 2 дугаар сарын 1, 8, 15-ны “Ням” гарагуудад өглөөний 10.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцох юм байна.
б
Мөн сар шинийн баяр болу буйтай холбогдуулан одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтын бүсэд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөөнд буюу Сапарогийн уулзвараас 5 шарын уулзвар хүртэлх замыг дугаарын хязгаарлалтанд оруулж байгаа юм.
б
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн нутаг Дэнжийн 1000-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, үерийн далангаас зүүн тийш “Судалт төв”-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд өглөөний 08.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар болжээ.
ө
Харин томоохон худалдааны төв захууд УБ хотын захирагчийн ажлын албатай байгуулсан санамж бичгийн дагуу өөрсдийн автомашины зогсоолд нэмэлт хүн гарган хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллах юм байна. Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нарантуул захын урд зам буюу Чулуун Овооны уулзвараас баруун тийш Нарантуул захын уулзвар хүртэлх замаар таван тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өглөөний 07.00 цагаас оройн 22.00 цагийн хооронд явуулахгүйгээр зохицуулжээ.
б
Үүнээс гадна төвлөрсөн том худалдааны төвүүдийн ачааллыг бууруулахын тулд Нийслэлийн зургаан дүүргийн 14 байрлалд худалдаа хийхээр болсон. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт “SKY” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааний төв, Сүхбаатар дүүрэгт Чингисийн талбай, Цэрэндоржийн гудамж, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын талбайд худалдаа хийгдэж буй. Мөн Баянгол дүүрэгт Лион тауэр, Хан уул дүүрэгт “Sky Трейдин”-г ХХК, “Номин 5” ХХК, “ Home Plaza”-ийн дотор талд, “Улаанбаатар импекс” ХХК, Сонгинохайрхан дүүрэгт “Сийлбэр” Худалдааны төв, “Сувдан төв” зэрэг газрууд хамаарч байна.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ