Занданшуулсан шарилыг худалдахаар завджээ
Нийслэлийн нутаг дэвсгэрээс 200 орчим жилийн настай байж болох эрэгтэй хүний занданшуулсан шарил олсон тухай мэдээлсэн. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар уг занданшуулсан олдворыг өндөр үнээр нууцаар худалдаалах гэж байна гэсэн мэдээллийн дагуу Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгалтын ажиллагаа явуулж, занданшуулсан шарилыг зарах гэж байсан этгээдийг олж тогтоожээ. Занданшуулсан олдворыг эд мөрийн баримтаар хураан авч Цагдаагийн ерөнхий газраас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн аж.
Харин өөр нэг эх сурвалж "200 орчим жилийн настай занданшуулсан шарилыг Ховд аймгийн нэгэн иргэн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдахаар завдаж байхдаа баригдсан" гэж мэдээлж байгаа юм. 60х47х58 см-ийн хэмжээтэй занданшуулсан шарилыг тунгалаг наалдамхай хальсаар битүү ороон, зөөвөрлөж авч явсан гэнэ. Монголын цагдаагийн алба хаагчид түүхийн үнэт олдворыг бусдад худалдагдах, алдагдахаас сэргийлж, хууль бус үйлдлийг таслан зогсоожээ.
б
Бурханч лам Г.Пүрэвбат "Уг шарил нь очир завилгаагаар суулган, зүүн мутрыг тэгш агуулсан, баруун мутрыг цээжиндээ ном номлохын сутартайгаар зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил байна" гэж хэлжээ. Эрт үед хутагт, дээдсийг дээрх байдлаар занданшуулдаг ёс байсан аж.
бУг шаоил нь очир завилгаар суулган зүүн мутрыг тэгш агуулсан баруун мутрыг цээжиндээ ном номлохын сутартайгаар зохих журмын дагуу сайтар зандашуулсан шарил байна гэж пүрэвбат гуай гэлжээ
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ