Онгоцны их биеийг гаргах ажлыг зогсоолоо
Ява тэнгист осолдсон Индонезийн “Air Asia”компанийн “Airbus A320-200” онгоцны их биеийг
далайгаас татаж гаргах ажлыг зогсоохоор болжээ. Энэ тухай Индонезийн Тээврийн
сайд Хади Мустофа мэдэгджээ. Онгоцны эрлийн ажиллагаанд оролцож буй индонезийн
тэнгисийн цэргийнхэн далайн гүнээс онгоцны их биеийн хэсгийг гаргахаар
ажилласан ч удаа дараа бүтэлгүйтсэн билээ. Мөн цаг агаарын таагүй байдлаас
болж, аврах ажиллагаанд саад учирч буйг Хади Мустофа хэлжээ.
Онгоцтой хамт осолдсон 162 зорчигчийн 70 хүний цогцсыг далайгаас гаргаад буй юм. Албаны хүмүүс онгоцны их биеийн хэсэгт ихэнх зорчигчийн цогцос байгаа гэж үзэн бүхэлд нь гаргаж авахаар ажиллаж байсан юм. Индонезийн Онцгой байдлын албаны дарга Бамбан Соелистя “Хохирогчдын цогцсыг үргэлжлүүлэн хайсаар байх болно. Бидэнд итгэж болно” гэж хэлжээ. Өнгөрсөн долоо хоногт аврагчид онгоцны хамар буюу урд хэсгийг гаргаж авсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ