Өнөөдөр Монгол Улсын хүн ам 3 сая 500-д хүрсэн
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр морин цагт Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлснийг айлтгасан. Манай улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт нэгдүгээр сарын 24-ний өглөө Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин болж мэндэлсэн байна. Энэ өдөр манай улсад нийтдээ 181 иргэн шинээр төржээ. Гурван сая дахь иргэн мэндэлтэй холбоотойгоор албаны хүмүүсээс зарим зүйлийг тодрууллаа.
Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба: Эх хүүхдийн эрүүл мэнд сайн байна
а
-Эх, хүүхдийн биенийн байдал ямар байна вэ?
-Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын 24-ний өглөө 08.27 минутад эх орондоо мэндэлсэн. Охин 3,5 кг жинтэй, 50 см урттай. Одоогийн байдлаар эх, хүүхдийн биеийн байдал сайн байна.
х
-Энэ өдөр хаана хаана шинэ хүн төрсөн бэ?
-24-ний өдөр нийт 181 иргэн мэндэлсэн. Үүнээс гурван иргэн хилийн чанадад, бусад нь эх орондоо мэндлээд байна.
х
-3 сая дахь иргэндээ эрүүл мэндийн ямар тусламж үйлчилгээ хүргэх бол?
-Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан үдээс хойш хуралдана. Хуралдаанаар эх хүүхэдтэй холбоотой Засгийн газрын өмнөх хуралдаанаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр тогтоол гарна гэж бодож байна.
х
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Аав, ээжээс нь зөвшөөрөл авна
а
-3 сая дахь иргэнийг алдаршуулах ажил хэзээнээс эхлэх бол?
-Монголчууд бид дөнгөж төрсөн хүүхдийнхээ талаар хамаагүй яриад байдаггүй, цээртэй. Ээж, аавынх нь зөвшөөрлийг авч, эрхзүйн орчин бүрдүүлсний дараагаар энэ асуудлыг ярина. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дээрх ажлуудыг хэрхэн зохион байгуулах талаар холбогдох шийдвэр гарна.
а
ҮСХ-ны дарга С.Мэндсайхан: Төрөлтийг төр, засгаас анхаарах хэрэгтэй
ө
-Өнөөдрийн статистик тоогоор Монгол Улсын хүн ам хэд хүрсэн бэ?
-Өнөөдрийн байдлаар хүн амын тоог гаргаагүй байна. Ямартай ч Монгол Улсын хүн ам 3 сая 500 орчимд хүрсэн байх гэж тооцоолж байна. Монголчууд өнөөдөр 4 сая руугаа хурдан ойртоход анхаарах зүйл бий. 1990-ээд оны үед төрсөн хүүхдийн тоо цөөн. Энэ хүүхдүүд өнөөдөр насанд хүрчээ. Тиймээс энэ цаг хугацаанд төрөлт ямар байхыг төр засгаас онцгой анхаарах хэрэгтэй.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ