Рози Хантингтон: Хайр сэтгэлд нас ямар ч хамаагүй
“Трансформерс-3” киногоороо олны танил болсон “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Рози Хантингтоны “Bazaar” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр холливуудын нэрт жүжигчин Жейсон Стэтхэмтэй үерхдэг билээ.
а
-Таныг “M&S” дотуур хувцасны брэндтэй хамтран ажиллахаар болсон гэх мэдээлэл цацагдаад байсан. Энэ мэдээлэл үнэн бололтой?
-Тиймээ. Валентины баяраар худалдаанд гарах шинэ брэндийн сурталчилгааны зураг авалттай байна. Би шинэ бүхэнд дуртай. “M&S”-ийн шинэ загварууд их таалагдаж байгаа. Эмэгтэйчүүдийг төгс харагдуулах загварууд тун удахгүй нээлтээ хийнэ.
а
-Та өөрийнхөө гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байж чаддаг уу?
-“Victoria’s Secret” брэндтэй гэрээ байгуулсан бүх охид үзэсгэлэнтэй байдаг. Шоуны үеэр надаас илүү үзэсгэлэнтэй охидтой зөндөө л тааралдаж байсан. Тэр болгонд өөртөө чамлалттай ханддаг ч би өөдрөг үзэлтэн учир сэтгэлээр унадаггүй. Таны асуултад “тийм” гэж хариулья. Би өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддог. Эмэгтэй хүн бүхэн өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддог. Би өөрийгөө хангалттай амьдралын туршлага хуримтлуулсан нэгэн гэж хэлэхгүй. Миний таван настай охин дүүгээс гадна 70 настай эмээ минь хүртэл өөрийгөө үзэсгэлэнтэй гэж ярьдаг.
а
-2000 оноос эхлэн гоо сайхны хагалгаа хүчээ авч эхэллээ. Сайхан, гоо үзэсгэлэн гэх үгээр өөрийгөө чимж буй бүсгүйчүүдийн ихэнх нь гоо сайхны хагалгаанд орсон байдаг. Хуурамч гоо үзэсгэлэнгийн тухайд?
-Хуурамч бараа, бүтээгдэхүүн гэж байдаг. Алдартай брэндийг дуурайсан бараанууд хаа сайгүй л зарагддаг. Гоо сайхны хагалгаа бол жинхэнийг нь дуурайсан хуурамч хямдхан бараатай адилхан. Би ганц хувь учир тэдний хувийн асуудалд орохыг хүсэхгүй. Надтай адилхан болохыг хүссэн ч би ганцхан хувь.
а
-Таны хариултыг сонслоо. Тэгэхээр та гоо сайхны хагалгааг эрс эсэргүүцдэг хүмүүсийн нэг бололтой?
-Хувь хүнтэй шууд холбоотой асуудал учир энэ асуултыг дээрх хариултаар цэглэе.
а
-Та өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддог учир хэзээ ч гоо сайхны хагалгаанд орохгүй гэсэн үг үү?
-Амьдрал их урт шүү дээ. Гэнэтийн ослоор нүүр эсвэл бусад хэсэгтээ соривтой болбол миний карьер төгсөх болно. Зовж бүтээсэн хөзрөн байшингаа нүд эрэмхийн зуур нураахыг хүсэхгүй байна. Энэ бүхэн надад тохиолдвол би хүссэн хүсээгүй эмч, бурханд найдаад л хагалгаанд орох байх даа.
а
-Өдөр бүр ийм муухай бодол тээж явдаг уу?
-Үгүй дээ. Би өөдрөг үзэлтэн.
а
-Та бол амжилтад хүрч, олонд танигдсан бүсгүйчүүдийн нэг. Амжилтанд хүрэх тусам нэр хүндэд тань санаатай болон санамсаргүйгээр халдаж буй хүмүүсийн тухайд?
-“Трансформерс-3” кинонд гол дүр бүтээсний дараа хэвлэлийнхэн намайг сонирхож эхэлсэн. Шар сонин, сэтгүүлүүд жүжигчин Меган Фокстой харьцуулж бичих болсон. Би жүжигчин биш учир алдаа гаргасан байж болно. Жейсон Стэтхэмтэй холбоо тогтоож, үерхэх болсны дараа хэвлэлийнхэн цаг алгасахгүй бичиж, бидний амьдралд хөндлөнгөөс оролцож эхэлсэн. Хүн бүхэн олны танил болохыг мөрөөддөг. Би ч гэсэн хамгийн үнэтэй даашинзыг өмсч, улаан хивсээр алхахыг мөрөөддөг байсан. Алдар нэр гэхээсээ олны танил болох тусам энэ бүхэн эргээд дарамт учруулж эхэлсэн. Намайг энгийн амьдралаас шахан гаргахыг оролдох болсон.
а
-Жейсон Стэтхэм та хоёрыг холбоотой боллоо гэх мэдээлэл цацагдсны дараа таны нэрийг олон хүн мэддэг болсон. Стэтхэм таниас 20 насаар ах. Өөрөөсөө олон насаар ах хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болох ямар байдаг вэ?
-Хайр сэтгэлд нас ямар ч хамаагүй. Жейсон Стэтхэм миний сэтгэлийг догдуулсан анхны залуу. Бид олон насны зөрүүтэй ч гэсэн харилцаанд маань ямар ч өөрчлөлт байдаггүй. Бид нэг нэгнээ хайрладаг.
а
-Хуримаа хийх төлөвлөгөөтэй байна уу?
-Арай эрт байна. Миний ирээдүйн төлөвлөгөөнд хүүхэд, хурим багтсан байгаа.
а
-Ирэх сарын эцсээр НҮБ-ын хүрээнд Өмнөд Судан очно гэсэн?
-Тиймээ. Би өнгөрсөн оны аравдугаар сард НҮБ-ын элчээр сонгогдсон. Элчийн хувиар Филиппин улсад очиж, байгалийн гамшигт өртсөн хүмүүстэй уулзаж, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн. Гайхалтай нэг өдрийг бэлэглэсэн Филиппинийн ард түмэнд талархалаа илэрхийлье.
а
-2011 онд “Bazaar” сэтгүүл таныг “оны сайхан бүсгүй”-гээр тодруулж байсан. Сүүлийн хэдэн жил та байнга шахуу алдартай сэтгүүлийн нүүрийг чимэж, оны сайхан бүсгүйгээр тодорч байсан?
-Таны асуултад хэрхэн хариулахаа мэдэхгүй байна. Та бүхэнд баярлалаа.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ