Ослын улмаас нас баржээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Санзайн аманд өчигдөр үдээс хойш зам тээврийн ноцтой осол гарч 23 настай эмэгтэй нас барсан байна. Тухайн үед Аллион маркийн автомашинд нас барсан эмэгтэйгээс гадна дөрвөн хүн зорчиж явсан бөгөөд зорчигчид хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгджээ.
б
Иймд хальтиргаа гулгаатай замд хамгаалах бүсээ зүүж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ