Улаанбаатарт 15 хэм хүйтэн
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 30-35 хэм, Увс нуур болон Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 21-26 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
б Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ