Өнөөдөр болох үйл явдлын тойм
"Blue Sky" цамхагийн III давхарт
08:30 цагт Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах Монгол Улсад хэрэгжиж буй Монголын ирээдүйг тодорхойлох зорилго бүхий “Мега төсөл хөгжлийн форум” болно. Утас: 99101483
б
Хангарди ордны 14 давхарын хурлын танхимд
09:00 цагт НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам батлах тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн дэд хөтөлбөр батлах тухай, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553
ө
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн нэгдүгээр давхрын хурлын танхимд
09:00 цагт Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан барьж байгуулах төслийн Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ боловсруулах ажлын даалгаврын хэлэлцүүлэг болно. Утас: 70112689
б
МУБИС-ийн А-312 танхимд
09:00 цагт “Ирээдүйн монгол сургуулийн загвар-2” эрдэм шинжилгээний бага хурал болно. БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож үг хэлнэ. Оролцогчид: Нийслэлийн төрийн өмчийн ЕБС-ийн захирлууд, төрийн бус өмчийн захирлууд, урилгаар боловсролын мэргэжлийн байгууллагууд оролцоно.
у
Гандантэгчинлэн хийдэд
10:00 цагт Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, алдаршуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран шинээр мэндэлсэн бяцхан үрсдээ зориулан ном хуруулах юм. Энхүү хурлыг хамба лам Д.Чойжамц ахлана. Тус үйл явдалд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон ажлын хэсгийн гишүүд оролцоно. Утас: 98121209
б
Монголын хүүхдийн ордонд
11:00 цагт шар хантаазтануудын 50 хүүхдэд хичээлийн хэрэгсэл олгох арга хэмжээ болно. Утас: 96586689
б
НДЕГ-ын байр 405 тоотод
11:00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий газар Арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах ажиллагаа болно. Энэхүү гэрээгээр нийгмийн даатгалын орлого зарлагын гүйлгээг шуурхай, чирэгдэлгүй, нэмэлт хураамжгүй гүйцэтгэх, тэтгэвэр тэтгэмж тусламж үйлчилгээний төлбөр тооцоо хийх зэрэг банкны гүйлгээний харилцааг зохицуулах ба арилжааны 10 банк оролцох юм. Утас: 99070054
б
"Blue Sky" цамхагийн "Топаз" хурлын танхимд
13:00 цагт "Мянганы хөгжлийн зорилтод хүрэх, орон нутгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад үзүүлж буй дэмжлэгийг өргөжүүлэх нь: Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламж-МОН/13/302 төслийн үр дүн" сэдэвт семинар болно. Утас: 77110109, 99850070, 99135393 (НҮБХХ)
бө
Чингисийн талбай дээр
14:00 цагт Монгол туургатны уугуул нохой судлалын холбооноос "Монгол нохой 2015" наадмын талаар мэдээлэл өгнө. Утас: 94237233
ө
ШУТИС-д
14.00 цагт нийтлэлч Баабар "Шинжлэх ухааныг өмөөрөхүй" сэдэвт лекц уншина. Холбогдох утас: 91114727 d www.shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ