Барьцааны иргэнийг суллахыг шаардаж жагсав
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчдад барьцаалагдсан Йорданы нисгэгч Муаз аль Касабехийг суллахыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлжээ. Эсэргүүцлийн жагсаалд нисгэгчийн эхнэр Анвер Тараунех оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Миний нөхрийг суллаач. Гуйж байна” гэж хэлжээ. Жагсаалд ойролцоогоор 250 орчим хүн оролцсон байна. Тэд бүгдээрээ нисгэгчийн зургийг барьцгааж, суллахыг шаардсан байна.
1
Хэт даврагчид Муаз аль Касабех болон Японы иргэн, сэтгүүлч Кенжи Гото нарыг “Аль Кайди” бүлэглэлийн гишүүн Сажида аль Ришавигаар солилцохыг шаардаж буй. Хоригдож буй тус бүлэглэлийн гишүүнийг 24 цагийн дотор суллахгүй бол барьцааны иргэдийг цаазлахаа мэдэгдсэн. Тэдний олгосон хугацаа өнөөдөр Токиогийн цагаар өнөөдөр 12.00 дуусах билээ. Мөн Токио хотноо эсэргүүцлийн жагсаал болж буйг Японы хэвлэлүүд мэдээлж байна. Ерөнхий сайд Шинзо Абе “NHK” агентлагт “Иргэнийг минь суллаач” гэсэн байна. Тэрбээр Йорданы удирдлагуудтай холбоо тогтоосон ч нааштай хариу аваагүй хэмээн ярианыхаа үеэр дурьджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ