3 сая дахь иргэнд зориулсан марк гарчээ
Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын 24-нд төрсөн билээ. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболдын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон юм. Тэгвэл түүнд зориулсан марк худалдаанд гарчээ. "Монгол Улсын гурван сая дахь иргэн" сэдэвт маркийн нээлт өчигдөр болжээ. Монгол шуудан маркийн газар, Монгол Улсын Засгийн Газартай хамтран "Монгол Улсын гурван сая дахь иргэн" сэдэвт маркийг 20000 ширхэг хэвлэн гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ