"Багааж-тээш" ажиллагаа эхэлжээ
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт сар шинийн баяр болох гэж буй энэ үед үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил ялангуяа хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг эхлүүлжээ.
б
Машинт болон явган эргүүл, хороо хариуцсан эрүүгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаагийн ажилтан нарын өдөр тутмын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн аюулгүй, эрсдэлгүй байдлыг ханган ажиллах зорилгоор энэ сарын 14-ний өдрөөс 28-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд “Багааж-тээш” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй аж.
б Тус цагдаагийн хэлтсийн алба хаагч нар Баянзүрх товчоогоор дамжин өнгөрч буй тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг эрчимжүүлж, шалгалтын ажлын явц үр дүнг долоо хоног бүрээр нэгтгэн сар шинэдээ бэлдэж буй иргэдийн ууц, бууз, банш, өмчийн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд түлхүү анхааран ажиллаж байгаа юм байна. Мөн машинт эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар хариуцсан чиглэлдээ тээврийн хэрэгсэл, овор ихтэй эд зүйл, сэжиг бүхий этгээдийг шалгах, шалгасан тээврийн хэрэгслийг бүртгэх зэрэг шалгалтыг ажиллагааг тасралтгүй үргэлжүүлэн зохион байгуулж байгаа нь иргэдийн талархалыг хүлээсэн ажлын нэг болоод байна гэж албаны хүн онцоллоо.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ