Гурван сая дахь иргэддээ ном хурна
Өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнийг зарласан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, алдаршуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран шинээр мэндэлсэн бяцхан үрсдээ зориулан ном хурах гэж байна.
Энэхүү айлтгалыг өнөөдөр 10.00 цагт хийх юм байна. Айлтгалд Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц ахлах бөгөөд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон ажлын хэсгийн гишүүд оролцох юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ