Дэд сайд Туркийн элчин сайдтай танилцжээ

img

Гадаад хэргийн Дэд сайд Н.Оюундарь Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Каракөзтэй танилцах уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар ярилцаж, санал бодлоо солилцов.

х

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын Турк Улсад хийх айлчлал,  Монгол, Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг худалдааны хамтарсан хорооны хурал болон ГХЯ хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар ярилцсан байна.

х

Дэд сайд Н.Оюундарь боловсролын салбар дахь хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйг дурдаад хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх бололцоог эрэлхийлж, хоёр талын бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог сайжруулах хэрэгтэйг онцлов. Түүнчлэн Турк Улсын Засгийн газраас манай улсад олгох хөнгөлөлттэй зээлийн нөхцлийг шинэчлэн тохирох, Туркийн Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагийн /ТИКА/ хүрээнд томоохон төслүүд санаачилж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах саналыг тус тус дэвшүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
гадаад харилцааны дэд сайд элчин сайдтай танилцана яахыг хэлдэг юм. бусад элчингүүдтэй бас танаилцах уу?хөгийн юм хийж байх юм.хувийн компаний захирал аятай юм болж байх шив дээ
2015-01-29