Ливан, Израйлийн хил орчимд халдлага болжээ

img

Ливан, Израйлийн хилийн ойролцоох Шабъа-Макария орчимд өчигдөр 19.00 цагийн үед халдлага болж гурван хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ливаны “Хезболла” гэх зэвсэгт бүлэглэл Израйлийн цэргүүд рүү эхэлж гал нээж  Израйлийн хоёр цэрэг, Испанийн нэг энхийг сахиулагчийн аминд хүрчээ. Мөн Израилийн долоон цэрэг шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

1

Израйлийн Батлан хамгаалах яам “Босогчид Израилийн цэргийн тээврийн хэрэгсэл рүү пуужин харвасан” гэж мэдээлжээ. Халдлагын дараа Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Аюулгүй байдлын шуурхай хуралдаан зарлаж, “Хезболла бүлэглэл хариуцлагаа хүлээх болно” гэж хэлжээ. Тус бүлэглэлийн тэргүүн Асур Хамен “Израйлийн арми зургаан дайчны минь аминд хүрсэн.  Тиймээс бид халдлага үйлдсэн. Халдлагаа үргэлжлүүлэх болно” гэсэн байна.

Энэхүү хэрэг явдлын дараа Франц, Их Британи улсын санаачилгаар Нью-Йорк хотод НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаан зохион байгуулахаар болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ