МУГТ О.Гүндэгмаа VII байрт шалгарчээ
Монгол Улсын Буудлагын шигшээ багийн тамирчид Кувейт улсын Эзэн хааны нэрэмжит олон улсын гран при тэмцээнд өрсөлдөж байгаа. Өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 3х20 дасгалд Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ч.Нарантуяа нар финалдлаа.
б
Гавьяат тамирчин О.Гүндэгмаа долоодугаар байрт, Ч.Нарантуяа зургаадугаар байрт тус тус шалгарсан байна. Өмнөх өдрийн тэмцээний 10 метрийн хийн урт бууны дасгалд буудсан манай тамирчин Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртсэн билээ.
б
Дэлхийн шилдэг мэргэн буучид өрсөлддөг энэхүү тэмцээнд Монгол Улсын буудлагын шигшээ багийн тамирчид анх удаа оролцож буй юм. МУГТ О.Гүндэгмаа тэргүүтэй Л.Уранзаяа, Э.Даваахүү, З.Батхуяг, Ч.Нарантуяа, З.Намдуун, Б.Намуунзул, Д.Лхагвасүрэн, Д.Лхамсүрэн нарын тамирчин цэц сорьж байгаа билээ. Кувейтийн эзэн хааны нэрэмжит тэмцээн энэ сарын 31-нд өндөрлөх юм байна.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ