Энэтхэгт тэтгэлгээр 40 оюутан сургана
Монгол Улс, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монголын 40 оюутанд тэтгэлэг олгохоор болжээ. Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс 2015-2016 оны хичээлийн жилд 40 хүртэл оюутанд тэтгэлэг олгож, Энэтхэгийн их, дээд сургуулийн бакалавр, магистр, доктор, докторын дараах сургалтад шинжлэх ухаан, технологи, инженер, уран барилга, дүрслэх урлаг болон драмын чиглэлээр суралцуулах юм байна. Уг тэтгэлэгт сургалтын бүртгэл ирэх сарын эхээр явагдах аж.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ