Украинд зээл олгов

img

АНУ-ын эрх баригчид Украины Засгийн газарт хоёр тэрбум ам.долларын зээл олгохоор болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өчигдөр хоёр тал зээлийн гэрээнд харилцан гарын үсгээ зурсан байна. Украины Сангийн сайд Наталья Яресько “Энэ зээлийг 2015 оны нийгмийн халамж болон Батлан хамгаалах салбарт зарцуулахаар төлөвлөж байна” гэж хэлжээ. АНУ энэ сардаа багтаан нэг тэрбум ам.долларыг Украины талд хүлээлгэн өгөх бол үлдсэн нэг тэрбумыг ирэх тавдугаар сард шилжүүлэхээр болжээ.


Ерөнхийлөгч Петр Порошенко “Ukraine post” сонинд ярихдаа“Шаардлагатай гэж үзвэл Оросын эсрэг хориг хэмжээ авахад дээрх мөнгөнөөс гаргах болно. Украин олон улсын тусламжтайгаар санхүүгийн хямралаас гарах хэрэгтэй байна” гэсэн байна. Тэрээр Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр АНУ-ын удирдлагуудаас зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.


Энэ сарын эхээр Германы Засгийн газар тус улсад 600 сая еврогийн зээл олгосон юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

md-2015:
90-ээд онд монголчуудыг хүнд хэцүү байх үед америк,япончууд барууныхан л зээл тусламж өгч байсан санагдах юм. одоо ч ихэнх нь мартчихсан юм шиг ээ!!!!!! нэг л их америкийг үзэн ядсан хүмүүс." хэн вэ" гэдэг ч ойлгомжтой л доо.
2015-01-29
иргэн:
баахан зээл олгож тэрүүгээр нь сум бөмбөг худалдаж аваад хоорондоо алалцаад эз нь сүйрээд ирэх үед нь мөнгөө нэхээд өгч чадахгүй болохоор нь газар нутгийг нь авна харж л байгаарай даа.өмхий янкууд ийм л юм бодож байгаа.
2015-01-29
зочин:
энэ барууныхан зээлээ дараа нь цайруулах юм байхдаа.укрианч эдгээр орнуудад барьцаалагдлаадаа.хохь чинээ гэдэг л болох байх даа яана даа хөөрхийс
2015-01-29