Йорданы удирдлагууд солилцоо хийхийг зөвшөөрөв

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр Йорданд ял эдэлж буй “Аль Кайди” бүлэглэлийн дайчин Сажида аль Ришавигийг 24 цагийн дотор суллахгүй бол Японы иргэн Кенжи Гото болон Йорданы нисгэгч Муаз аль Касабехийг цаазлахаа мэдэгдээд байсан юм. “Йорданы Засгийн газар Сажида аль Ришавигийг суллахыг зөвшөөрсөн” гэж “NHK”агентлаг мэдээллээ.


Йорданы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мухаммед аль Момами “Йорданд алан хядах ажиллагаа явуулж, олон хүний аминд хүрсэн Сажида аль Ришавигийг барьцаанд байгаа иргэнээрээ солилцоход бэлэн байна” гэж хэлжээ. “AFP” агентлаг “Момами дээрх мэдэгдлийнхээ үеэр ганц удаа барьцаанд байгаа Японы иргэний тухай дурсаагүй. Готогийн ирээдүй бүрхэг байна” гэж мэдээлжээ. Йорданы Гадаад хэргийн сайд Нассер Иуда хэт даврагчдаас барьцааны иргэн нь амьд байгааг батлах баримт шаардсан байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ