Нийт 30 хүүхдэд 70 сая төгрөгийн тэтгэмж олгоно
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийж, орон нутгийн гурван сая дахь иргэдийг зарлалаа. Гурван сая дахь иргэн нийт 181 чацуутантай байгаа. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр хугацаанд төрсөн нийт 30 хүүхдийг тодруулсан байна. Энэ 30 хүүхдэд орон нутгийн төсвөөс нь 70 сая төгрөгийн шагнал олгох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Уг мөнгийг энэ сарын 10-ны дотор шийдвэрлэж, олгох юм байна. Харин чацуутан болох үлдсэн 151 хүүхдэд гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох аж.
б
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ