Мөс цөмөрч, автомашин суужээ
Ус цаг уурын газөр болон Онцгой байдлын газраас мөс цөмрөх аюултайг анхааруулсаар байгаа билээ. Гэтэл Архангай аймгийн Эрдэнэбулган сумын V багийн нутаг “Таван салаа” гэдэг газар “Тамир” голын мөс төмөрч, гол дээгүүр зорчиж явсан “18-86 УБЛ” улсын дугаартай “Хьюндай Портер” загварын бага оврын ачааны автомашин голын усанд суужээ.
Энэ аймгийн Онцгой байдлын хэлтэс 20:25 цагт хүлээн авч таван албан хаагчийг явуулсан байна. Онцгой байдлын аврагчид машинд зорчиж явсан хоёр хүн болоод автомашиныг голын уснаас татан гаргасан.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ