Тэнэсэн суманд оногдож амиа алджээ

img

Ираны цагаач Ман Харон Монис гэгч өнгөрсөн оны сүүлээр Австралийн Сидней хотноо  байрлах нэгэн кафег 16 цагийн турш барьцаалсан билээ. Цагдаа, хүчнийхэн кафег чөлөөлөх үеэр хоёр хүн амиа алдсан юм. Сиднейн цагдаагийн газар өнөөдрөөс эхлэн мөрдлөгө явуулж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Кафег чөлөөлөх ажиллагаанд оролцсон бүх хүмүүсээс мэдүүлэг авч эхэлжээ.


Цагдаагийн ажилтнууд кафе руу дайралт хийж барьцааны иргэдийг аврах үеэр тус кафен зохион байгуулагч Тори Жонсон, өмгөөлөгч Катрина Даусон нар амиа алдсан юм.


Шүүх эмнэлгийн ажилтан Жереми Гормли “Даусоны биеэс цагдаагийн ажилтнуудын бууны сум олдсон. Амиа алдсан хоёр хүний нэг нь цагдаагийн ажилтны тэнэсэн суманд оногдож амиа алдсан” гэж хэлжээ. Даусоны өмгөөлөгч “Монисын амийг хөнөөж, барьцаалагчдыг аврах үед цагдаа нар барьцааны хүмүүсийг аюулгүй байлгах талаар хангалттай ажиллаж чадаагүй” гэж буруутгажээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ