Гудамж, замын гэрэлтүүлгийг бүрэн асаах үүрэг өглөө

img

Нийслэлийн Засаг даргын гаргасан “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн дагуу “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл”, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон дүүргүүд Сар шинийн баярыг угтаж иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг хангаж ажиллахаар боллоо. Тухайлбал Нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, дүүргүүдийн орон сууц, гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг бүрэн асаах, гэр хорооллын гудамж, замын хальтиргаа гулгааг арилгах болон гудамж замуудыг хаасан хайс, хашлага, шон зэргийг чөлөөлж, шуурхай албаны автомашин зорчих нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hotiin gereltuulgiig sain charariin gereltuulgiin shil hiigeed togtvortoi 20,000 tsag ajiladag gereltuuleg hiiheesee iluu ereenii mercury gedeg 30 honog ajiilahtai ugui yu chiideng cavchirch hiih sonirhol urd zasgiin gazriin ued ikh baisan daa, ter eerchlegdsen bolob uu
2015-01-29