Йохансон сэтгүүлчдийг сүрдүүлэв

img

Жүжигчин Скарлет Йохансон өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний өдөр амаржиж, охинтой болсон юм. Тэрбээр өнөөдрийг хүртэл охиноо олны өмнө гараагаагүй билээ. Өчигдөр жүжигчин бүсгүй Лос Анжелес хотоор Росе охиныхоо хамтаар зугаалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Тэрбээр охиноо ил гарахаасаа өмнө твиттертээ “Охины минь зургийг авч, сайт болон сэтгүүл, сонинд нийтэлсэн бүх хүмүүстэй хариуцлага тооцох болно. Мөн сэтгүүлчид манай гэр бүлийг тайван орхи” гэж жиргэжээ.


Энэхүү жиргээний дараа хэвлэлийнхэн тэдний зургийг авах гэж Лос Анжелес хотод цугларчээ. Жүжигчний сануулгын дагуу Америкийн хэвлэлүүд охиных нь царайг бүрзийлгэж, сайтад нийтэлсэн байна.  


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ