Хямд машин авах гээд тэрбум төгрөг залилуулжээ

img

Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст бусдын мөнгийг гэрээний аргаар залилан мэхэлж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан иргэн Д нарт холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа. Тэгвэл өнөөдөр иргэн Д-ийн "Гүн бээс" групп болон түүний "Дэлхийн тамга", "Алтан самурай", "Автожапан.ком" компаниудад нэг тэрбум гаруй төгрөгөө залилуулсан 130 гаруй иргэний төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа. Энэ дөрвөн компани нь www.negtugrug.com сайтаар дамжуулан захиалга авч худалдаагаа явуулдаг байжээ.

б

Хохирогчдын өмгөөлөгч Н.Цэвээн "Энэ хэргийг шалгаж эхлэхдээ эдгээр компаниудын эзэн н.Дамдиндоржид эрүүгийн хуулийн 148 дүгээр зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дамдиндорж, Доржсүрэн, Батбаатар нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэвч өнгөрөгч оны 12 дугаар сарын 24-нд таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусч, тэд батлан даалтад гараад Дамдиндорж сураггүй алга болчихлоо. Түүнийг хоригдож байхад очиж уулзахад намайг эндээс гаргачихвал, хохирогчдын хохирлыг барагдуулаад өгье гэдэг байсан. Олон хохирогч, их хэмжээний хохиролтой энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч байгаа, нөгөө талаар гадаад байгаа хүмүүс холбоотой байж болзошгүй учир Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулах хүсэлтийг УЕПГ-т хүргүүлнэ" гэж ярилаа.

б

Мөн "2013 онд эдгээр компанид залилуулсан хүмүүс харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад хандаж, хохирлоо эргүүлэн авч байсан гэсэн. Тэр үед хууль хяналтын байгууллагаас www.negtugrug.com гэх сайтыг хаалгасан бол ийм олон хүн хохирогч болохгүй байсан" гэлээ. Харин www.negtugrug.com сайтыг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль “Садар самуунтай тэмцэх тухай хууль”, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль ”, “Зар сурталчилгааны тухай хууль”, “Эрүүгийн хууль”, “Өрсөлдөөний тухай хууль”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, тус хорооноос баталсан  журам, нөхцөл шаардлага болон Монгол улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа тул Оюуны Өмчийн Газрын улсын байцаагчийн дүгнэлт, эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрээр Монгол Улсаас хандах хандалтыг нь хязгаарлах арга хэмжээ авчээ.

1

бГэрээ хуурамч байсан эсэхийг мэдэхгүй

а

Эдгээр компанид иргэд 3-35 сая хүртэлх төгрөгөө залилуулсан байна. Компаниудын зүгээс зарим иргэнтэй скайнердсан хуурамч гэрээ байгуулсан байсан гэдгийг ч иргэд онцолж байв. Хохирогч БЗД-ийн иргэн н.Цэдэнхүү "Энэ дөрвөн компани нь нэг эзэнтэй юм билээ. Миний хувьд "Дэлхийн тамга" компанитай гэрээ хийж, жижиг тэрэгний урьдчилгаа мөнгө гэж 4.5 сая төгрөг тушаасан. Машин захиалахад урьдчилгаа 50 хувийг өгөх ёстой. Таны машиныг 24-35 ахоногийн дотор авчирч өгнө гэж гэрээндээ заасан байсан. Миний гэрээ хуурамч байсан үгүйг сайн мэдэхгүй байна. Ямартай ч улаан тамгатай л байсан. Гэрээн дээр н.Сэргэлэн гэдэг хүн гарын үсэг зурж, нягтлан нь мөнгийг авсан" гэж ярив.

б

Мөн компанид залилуулсан иргэн Батмандах "Машины урьдчилгаа таван сая төгрөг өгсөн. Тэгээд гэрээнд тусгагдсан үзүүлэлттэй машиныг чинь олчихлоо гээд гурван сая төгрөг нэмж авсан. Үлдсэн найман сая төгрөгийг машин гааль дээр ирсэн хойно авна гэж тохирсон. Машины он, гүйлт зэрэг нь гэрээн дээр заагдана. Машины зураг үзүүлээд таалагдсаныг нь сонгуулдаг. Би өнгөрсөн оны есдүгээр сард захиалгаа өгсөн. Гэтэл тэрнээс хойш сураггүй болсон. Машин том, жижиг, маркаасаа шалтгаалаад урьдчилгаа төлбөр нь ялгаатай. Жижиг тэрэг бол таван сая, жийп бол 10 сая гэх мэт" гэж байна.

б

Харин "Дэлхийн тамга" компанид 18 сая төгрөгөө алдсан СХД-ийн иргэн н.Отгонбат "Ер нь бид мэдээлэл муутай байдгаас хохирлоо. Түүнээс биш амьдрал ийм хэцүү байхад тийм их мөнгийг өгөх билээ. Би урьдчилгаа 10 сая төгрөг өгсөн. Тэгээд таны машиныг сонгосон нааш нь ачуулах зардал зэрэгт зарцуулна гээд найман сая төгрөг нэмж авсан. 2014 оны 6 сарын 30-нд Сансарын тойргийн Ундрам плазад байдаг оффист нь очиж гэрээ байгуулж байсан. Одоо тэр салбар нь ажиллахаа больсон байна лээ. Машинаа авах гэж өчнөөн хөөцөлдөөд бүтэхгүй болохоор нь гэрээгээ цуцлаад, мөнгөө авъя гэтэл таны мөнгө, манай дансанд Японоос буцан орж ирнэ, 2-3 хоногийн дараа ирээрэй гээд алга болсон" гэлээ.

ы

Албаны эх сурвалжаас энэ тухай тодруулахад "Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. Хохирогч олонтой, хохирол ихтэй хэрэг учир шалгахад хугацаа шаардлагатай. Харин сэжигтэн Д сураггүй алга болсон гэдэг нь ташаа мэдээлэл" гэсэн юм.

Иргэд ийнхүү залилуулсан нь эдгээр компанийн борлуулдаг автомашинууд худалдаачдын хэлдгээр зах зээлийн ханшаас 20-30 хувиар хямд, гүйлт багатай, он  залуу байсантай холбоотой. Иргэд мэдээлэлгүй, аливаа зүйлийг сайтар нягталж шалгадаггүй хайнга, итгэмтгий зангаасаа болж, удаан хугацаанд цуглуулсан их хэмжээний мөнгөө бусдад залилуулж, машин ч үгүй, мөнгө ч үгүй хоцроод байна.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
чи яасан баян пзда бэ яс юман дээрээ талхны мөнгөгүй ал байгаа даа
2015-04-13
mnbb:
http://theweeklyjob.com/?id=315100 orood burtguuleed sard 300desh oloh bolomjtoi
2015-01-30
mnbb:
http://theweeklyjob.com/?id=315100 orood burtguuleed sard 300desh oloh bolomjtoi
2015-01-30
приус машин биш:
замын бөглөө приус,экселийн халаа приус,эмзэг давхаргынханы унаа приус,эвдэрлийн туйл приус,хаазлаад ч урагшаа явдаггүй хашин унаа приус,приус авсанаас пүүз ав гэх мэтээр гадуур хүмүүс муу хэлээд эхэлчихсэн байна лээ? ёстой л машин болохоо хатсан төмрийн хог,бензин иддэггүй гэж хүмүүсийн тархийг угааж мөн ч олныг зарсан даа,угтаа бензин авч дийлдэггүй цалин багатай нөхдүүдийн гарах гарцгүй ганц сонголт нь болчихсон машин нэртэй машинцар гэх юм уудаа,
2015-01-30
Зочин:
чи яасан баян пзда бэ яс юман дээрээ талхны мөнгөгүй ал байгаа даа
dsfads:
olnii nuden deer gariig n ta*ach. muusain hulgaich, luiwarchdad huuli denduu zuulduud baina shdee. daraa daraagiin hulgaich nariih n zurh n uhtel shiitgeech.
2015-01-29
болдоо:
хямдхан юм хямдхан л байдаг гэдэг үгийг сайн ойлгож ав.
2015-01-29
иргэн:
ийм юманд итгэж л байдаг. манайхан ч үнэндээ дүүрчихсэн малнууд юм даа.
2015-01-29
prius:
zuw rultei europa standartiin prius 11 zarna. utas 96156498
2015-01-29
prius:
zuw rultei europa standartiin prius 11 zarna. utas 96156498
2015-01-29