“Мандалын цагдаа” тоглолт болжээ
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс нь Монголын Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь Цагдаагийн төв байгууллага болон харьяалах Иргэний зөвлөл, оршин суугчдад ажлаа тайлагнах гэж заасны дагуу Цагдаагийн хэлтсийн 2014 оны үйл ажиллагааг иргэдэд хүргэх, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг нь хүлээн авах зорилгоор энэ сарын 23-ны өдөр “Иргэдээ сонсоё” арга хэмжээг зохион байгуулжээ. Уг арга хэмжээ Мандал сумын “Мөнгөн хараа” дуу бүжгийн чуулгад болсон байна.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын болон Цагдаагийн хэлтсийн 2014 оны үйл ажиллагааны тайланг иргэдэд хүргэсэн байна. Мөн цагдаагийн хэлтсийн “Мандалын цагдаа” урлагийн тоглолт, гардан тулааны үзүүлбэрийн тоглолт хийжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ