Л.Гансүхийн хэргийг тусгаарлажээ
“Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх эмнэлгээс гарч, гэрээр эмчлүүлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээллэсэн. Тэгвэл түүнд холбогдох хэргийг АТГ- аас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорт шилжүүлсэн билээ. Тус газраас хэргийг нэлээд хэд хоног шалгаж хянасан бөгөөд бусдаас нь Л.Гансүхийн хэргийг тусгаарласан байгаа юм байна.
Түүний хувьд өнгөрсөн хоёр жилийн Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ