Стратегид гарын үсэг зурлаа

img

2014-2016 онд “Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” стратеги нь Эрүүл онд мэнд, cпортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон бусад олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хэрэгжүүлэн ажиллахад ашиглагдах үндсэн баримт бичиг учир өчигдөр энэхүү стратегийг батлахаар тэргүүлэн оролцогч таван байгууллагын төлөөлөл уг стратегийг үзэглэх ёслолын ажиллагаа боллоо.

р

Стратегийг Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд Д.Атармаа, НЭМГ-ийн орлогч дарга Б.Ганбат Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт- У нар үзэглэсэн юм. “Сонгинохайрхан дүүрэгт эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” стратегийг 2014-2016 онд гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.Стратегийн зорилго нь төрийн болон төрийн бус байгууллагууд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, хөгжлийн түнш байгууллагуудын хамтын ажиллагаа оролцоотойгоор Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх ба хүн амын эрүүл мэнд амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
hetiin tolov tolovlogoo bodlogo geed bichij boloogui l yum baihdaa. surtei nertei medee baina.
2015-01-29