Улсын төсөвт 220 тэрбумыг төвлөрүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг А-80 1 тонн нь 252000 төгрөг, АИ-92 1 тонн нь 259000 төгрөг, дизель түлш 1 тонн нь 265000 төгрөгт хүргэсэн билээ. Ингэснээр татвараас жилд ойролцоогоор 220 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм байна.
а
Татварын энэхүү нэмэгдэл нь шатахууны жижиглэнгийн үнэнд нөлөөлөхгүй хэмээн үзэж буй аж. Тиймээс ч шатахууны үнэ тогтвортой байна хэмээн үзэж байна. Одоогоор манайд шатахууны ердийн хэрэглээний 45 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 65, Аи-92 автобензин 53, дизелийн түлш 46, ТС-1 15 хоногийн нөөцтэй байгаа аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ