Хилари Ерөнхийлөгч болох нь эрсдэлтэй

img

АНУ-ын Бүгд найрамдах намаас ирэх 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ гаргаад буй Митт Ромни өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр дараагийн Ерөнхийлөгч болоход  намыхан нь туслалцаа үзүүлж, сонгуульд нэр дэвших эрх олгохыг хүсчээ. Ромни “Хилари Клинтон АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болбол Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй зэвсэгт бүлэглэлүүд улам даврах эрсдэлтэй. Тэрбээр дайн тулааны асуудалд буурь суурьтай хандаж чадахгүй” гэж хэлжээ. Тус намаас ирэх сонгуульд Ромнигоос гадна экс Ерөнхийлөгч Жорж Бушийн дүү Жеб Буш өрсөлдөх хүсэлтэй байгаа юм. Ирэх гуравдугаар сард тус намын удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах билээ.

1

Бүгд Найрамдах намын хүчтэй өрсөлдөгч гэгддэг Ардчилсан намаас ирэх сонгуульд экс Ерөнхийлөгч Билл Клинтоны эхнэр, Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон өрсөлдөх нь тодорхой болоод буй.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ