Нарантуул руу буухиа автобусаар үйлчилнэ
Сар шинийн баярыг угтаж, нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохицуулалтыг хийжээ. Ингэхдээ энэ сарын 31-нээс эхлэн Нарантуул зах руу буухиа автобус явуулахаар болсон байна. Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Тахилт зэрэг хотын захын хорооллуудаас 10.00, 11.00, 12.00, 14.00, 16.00 цагуудад буухиа автобус үйлчлэх юм байна. Уг үйлчилгээ ирэх сарын 15 хүртэл үргэлжлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ