Бейонси зоогийн газар түрээсэлжээ
Реппер Жей Зи, Бейонси нар өнгөрсөн амралтын өдөр “Destiny’s Child” хамтлагийн экс гишүүн, дуучин Келли Роулендтэй уулзаж, оройн зоог барьцгаажээ. Келли өнгөрсөн оны эцсээр амаржиж, хүүтэй болсон билээ. Хосууд найзтайгаа тайван ярилцахын тулд тулд Нью Йорк хотноо байрлах “123” гэх зоогийн газрыг таван цагийн турш түрээсэлж авчээ. Бейонси зоогийн газрыг түрээсэлж авахыг хүсээгүй ч тэнд үйлчлүүлж байсан хүмүүс хэтэрхий их чимээтэй байснаас гадна гарын үсгийг нь авахаар дугаарлаж эхэлжээ. Энэ бүхэнд залхсан хос рестораныг түрээслэн авч, бүх үйлчлүүлэгчийг нь гаргасан байна.
1
“TMZ” сайт “Охидын ярианд саад хийхийг хүсээгүй учир Жей Зи ресторанаас явсан. Бейонси, Келли нар маш удаан ярилцсан. Рестораны удирдлагууд тэдэнд тав тухтай байх үүднээс бүх гэрлээ унтрааж, 1000 ширхэг лаа асаасан” гэж мэдээлжээ. Бейонси ресторан түрээсэлж авахын тулд их хэмжээний мөнгө төлсөн гэж гэрчүүд ярьжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ