Нэрээ баталгаажуулаагүй бол хүчингүй

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон дагалдах хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийв.

ө

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцууллаа.  Үүний дараагаар гишүүд асуулт тавилаа. Гишүүн О.Баасанхүү "Уг хуулийн төсөлд хүнийг шашин шүтлэгээр нь ялгаварлах гээд байна. Яагаад шашин шүтлэгт ялгаа гаргаад байна вэ" гэсэн юм. Ажлын хэсгийн ахлаг, гишүүн Ж.Батзандан "Шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаагүй.  Нэрийн баталгаажуулалтыг мөн цэгцэлсэн. Хуулийн этгээд нэрээ авсны дараа 10 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгэнэ. Хэрвээ бүртгүүлэхгүй бол автоматаар хүчингүй болно" гэсэн юм. Ийнхүү асуулт дууссаны дараагаар санал хураалт явуулав. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 64 хувийн саналаар батлагдлаа.

ө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

ө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erdenebat:
*anhuu gishyyn er hun shdee
2015-01-29
erdenebat:
*anhuu gishyyn er hun shdee
2015-01-29
зочин:
оймосонд хавчуулагдаж их хурлын гишүүн болсон *анхүү гэж алиа салбадай байх юмаа
2015-01-29