Эболагаар амиа алдагсдын тоо 8800-д хүрчээ
Баруун Африкийн хэд хэдэн улсад дэгдсэн эбола вирусээр өнөөдрийн байдлаар 8803 хүн амиа алдаж, 21797 хүн халдвар авсан тухай ДЭМБ-ын захирал Маргерат Чан мэдэгдлээ. Энэ сарын 20-ны өдрийн судалгаагаар амиа алдсан хүний тоо 8690-д хүрсэн аж. “Вирусын халдвар буурч буйг дээрх тоо баримт батлах болно” гэж Маргерат Чан хэлсэн байна. Өнгөрсөн оны 9, 10, 11 дүгээр саруудад 2-3 өдрийн дотор 100 гаруй хүн амиа алддаг байсан юм. Эболагаар Гвиней 1910, Либери 3686, Сьерро Леон 3199, Нигер 8, Мали 4 хүн тус тус амиа алдаад буй.
1
АНУ-ын Эрүүл мэндийн яам ирэх сараас эхлэн шинээр гарган авсан тариагаа халдвартай хүмүүст туршихаар болжээ. Энэхүү тариа халдвар Европын өвчтөнүүдийг эмчлэхэд ихээхэн туслалцаа үзүүлж, үр дүнгээ өгсөн гэдгийг АНУ-ын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна.
Халдвартын голомтод ажиллаж буй эмч, сувилагчид Австрали, Канад, Орос, Хятад улсаас илгээсэн таван төрлийн эм, тариаг өвчтөнүүдэд хэрэглэж буй юм.
\
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ