1515 1111 дугаарт иргэдийн саналыг хүлээн авна

img

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг   “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор  иргэд олон нийтээс  мессежээр   санал авах болсноо зарласан. Энэхүү  ажлыг зохион байгуулах журам, техникийн нөхцлийн талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийлээ. Санал авах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хяналтын ажлын хэсэг нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудаар дамжуулан өгөх саналын үйл ажиллагаанд 2015 оны 1 дугаар сарын  31-ээс 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд хяналт тавьж, ажлын тайланг саналын дүнгийн хамт 2 дугаар сарын 04-ний өдөрт багтаан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

а

Үүрэн холбооны сүлжээ эрхлэгчид иргэдийн саналыг 15151111 тусгай дугаараар хүлээн авахын тулд санал асуулгын тестийг өөрийн сүлжээн дэх бүх хэрэглэгчдэд мессежээр илгээнэ. Саналын хариуг “1” эсвэл “2” гэсэн тэмдэгтээр хүлээн авах бөгөөд өөр хариулт ирсэн тохиолдолд саналыг хүчингүйд тооцно. Нэг дугаараас санал асуулгад зөвхөн нэг санал өгөх эрхтэй. 15151111 дугаарт мессеж илгээхэд үнэнгүй бөгөөд таны гар утас нэгжгүй байсан ч мессеж явах боломжтой гэж  Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэллээ. Харин санал асуулга эхлэхээс 7 хоног буюу түүнээс бага хугацааны өмнө шинээр авсан дугаараас болон гадаадын үүрэн холбооны операторын хэрэглэгч санал өгөх боломжгүй юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин :
103.242.45.39-д "тэд дээдэс болж гэдгийн ард бурууг хийхгүй гэж залруулж уншина уу
2015-02-03
зочин:
гар утсаар явуулаад байгаа мсж-ээсээ ичээсэй, олонхи хэзээ ч бурууг үүрдэггүй, хариуцлага хүлээдэггүй гэж нэг номноос дэлхийн хамгийн харгис нэгний хэлсэн үгийг санаж байна.монголчууд иргэдээсээ болж хэзээ ч хохирч байсангүй, үргэлж л буруу удирдагчаасаа л хохирч байсныг өнгөрсөн түүх гэрчилдэгийг одоо цагт хүн бүр мэддэг болсон ,ядрахдаа л хамгийн ядуучуудынхаа амьдралаас танаж өөрсдийгөө "баяжуулах" бодлого сэдэж байдгаа больмор юм. ерөнхий сайдаа та ярилцлага өгөхдөө хэлэх үгээ бодож баймаар юм, олон жилийн өмнө хүмүүс "сувгаа сольдоггүй байсан" одоо бол олон "сувагтай болсон ш дээ"
2015-02-03
зочин:
сумын наадмыг 2 жилд нэг удаа болго л доо, энэ олон сумын ойд зарцуулах мөнгөө тана л даа, хотын хороодод байгаа насанд хүрэгчиддээ амьдрах ухааны сургалтыг жинхэнэ утгаар нь явуул, бага зардлаар хэрхэн зөв амьдрах, дээдсүүд өөрсдөө эхнэрийнхээ үнэтэй уруулын будаг, өөрийнхөө үнэтэй үдийн зоогноосоо татгалзаж, эрүүл зөв хоолло л доо, гудамжаар 10 алхаад л 10 золбин эрчүүд байна, "чингисийн цэрэг " явсан эрчүүд өнөөдөр ингэж царай алдах ажлыг хэн хийсэн бэ? тэд дээдэс болж байгаагаараа байх гэсэндээ ч ингэж байж болно, "үг хэлүүлвэл эрчүүдээр, үйл хийлгэвэл бүсгүйчүүдээр "гэсэн төмөр хатагтайн үгийг санаж амьдарья
2015-02-03
huuhe:
no toi yum bolohvii
2015-01-30
zochin:
ta nar idehee bolchih tegeed l boloo yun zam songuulah geed baigaan daraa ni buruugaa ta nar songoo bizdee gej heleh gejaagen
2015-01-30
mnnnb:
http://theweeklyjob.com/?id=315100 orood burtguuleed sard 300desh oloh bolomjtoi
2015-01-30
mnbb mungu oloh amarhan :
http://theweeklyjob.com/?id=315100 orood burtguuleed sard 300desh oloh bolomjtoi
2015-01-30
иргэн:
манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө японы их соён гэгээрүүлэгч фукузава юкичийн хэлсэн үг)
2015-01-29
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. энэ бол хууль. /фридрих ницше/ улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /нобелийн шагналт конрад лоренц/ улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /поль валерий/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-01-29
иргэн:
улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /самуэл смайлс/
2015-01-29