Нийслэлийн нутаг дэвсгэрээс 200 орчим жилийн настай байж болох эрэгтэй хүний занданшуулсан шарил олсон тухай мэдээлсэн. Уг занданшуулсан олдворыг үл мэдэх этгээдүүд их хэмжээний мөнгөөр худалдахыг завдаж байгаа гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгалтын үйл ажиллагааг явуулан, сэжигтнүүдийг саатуулаад байгаа. Цагдаагийн байгууллагаас олдворыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгч, хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна гэж Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээллээ.
б
Цагдаагийн алба хаагчид энэ төрлийн занданшуулсан олдворыг судалдаг Бурханч лам Н. Пүрэвбатыг урьж эхний дүгнэлтийг гаргуулсан байгаа юм. Тэрбээр уг шарил нь очир завилгаагаар суулган, зүүн мутрыг тэгш агуулсан, баруун мутрыг цээжиндээ ном номлохын сутартайгаар зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил байна. Тус олдворыг анх хаанаас олсон нь тодорхой болвол хэн болохыг нь тогтоох боломжтой" хэмээсэн байна. Эрт үед хутагт, дээдсийг дээрх байдлаар занданшуулдаг ёс байсан аж.
б
Эхний дүгнэлтээр 200 орчим жилийн настай гэж тодорхойлогдож буй занданшуулсан шарилыг Ховд аймагт байх нэгэн агуйгаас олдсон гэж өөр нэг эх сурвалж мэдээлж буй. Уг олдворыг худалдахаар завдсан этгээд 60х47х58 см-ийн хэмжээтэй занданшуулсан шарилыг тунгалаг наалдамхай хальсаар битүү ороон, зөөвөрлөж авч явсан байна. Харин олон улсын хэвлэлүүд Монголоос занданшуулсан шарил олдсон явдлыг онцлон бичиж буй.
б
Б.Хүлэг