Салан тусгаарлагчидтай хэлэлцээр хийхийг хүсэв
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко зүүн хязгаарын Донецк, Луганск мужуудад хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчидтай хэлэлцээр хийхийг хүсчээ. Тэрбээр “Бүгд Найрамдах Донецк улс”-ын Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө өргөмжлөөд буй Александр Захарченкод хэлэлцээр хийхийг уриалж, захиа явуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
ы
Захианд, “Зүүн хязгаарт амьдарч буй иргэдийн аюулгүй байдлын үүднээс Засгийн газар салан тусгаарлагчидтай хэлэлцээр хийхийг хүсч байна. Хэдхэн хоногийн өмнө хүчингүй болсон гал зогсоох гэрээг дахин шинэчлэхийг хүсье” гэж бичжээ.
ы
Энэ сарын эхээр Донецк мужид зэвсэгт этгээдүүд зорчигч тээврийн автобус руу халдаж, 13 хүний аминд хүрсэн юм. Энэ үйл явдлын дараа салан тусгаарлагчид гал зогсоох гэрээг хүчингүй болсныг мэдэгдсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт зүүн хязгаарт 20 гаруй хүн амиа алджээ.
б
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ