Ц.Алдармаагийн ялыг тэнсэхээр шийдвэрлэв
Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс Ц.Алдармаад 3.5 жилийн хорих ял оноож, 2 жилээр тэнсэн харгалзаж шийдвэр гаргав. Ингэснээр шүүгдэгч Ц.Алдармаа хоёр жилийн тэнсэн харгалзах ялтайгаар суллагдаж, хорих ялаас чөлөөлөгдөж буй юм.
б
Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч оны аравдугаар сарын 16-нд болж, Ц.Алдармаад долоон жил 10 хоногийн хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль барагдуулах шийдвэр гаргаж байсан. Шүүгдэгч Ц.Алдармаа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан. Тус шүүх хэргийг хянаад гэмтлийн зэрэг тодорхойлох явцад ойлгомжгүй зүйл байна гэж үзээд анхан шатны шүүхэд буцааж байсан. Харин энэ оны нэгдүгээр сарын 9-нд болсон шүүх хурлын үеэр прокуророос дахин шинжээчдийн баг томилж, хэргийг нягтуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ