Харваачид цэц мэргэнээ сорино

img

Харваачид ирэх сарын нэгний өдөр Туул голын мөсөн дээр цэц мэргэнээ сорихоор болжээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд харваачид шилдгээ шалгаруулах юм байна.

d

Өнгөрсөн 2014 онд мөсөн сурын нийт дөрвөн баг оролцож байсан бол энэ жил 10 гаруй баг оролцохоо мэдэгджээ.“Улаанбаатарын өвлийн наадам”-ыг зорин ирсэн хэн ч болов мөсөн сураар харвах боломжтой бөгөөд мөсөн сурын харвааг сонирхогчдод зориулан тусгай талбай зассан байх аж.

d

Түүнчлэн аймаг бүрээс ирсэн 200 гаруй мөсөн шагайн харваачид  “Улаанбаатарын өвлийн наадам”-аарцэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна.Нийслэлийн Аялал жуулчлалын газраас өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор энэхүү наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

d

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mnbbb:
http://theweeklyjob.com/?id=315100 orood burtguuleed sard 300desh oloh bolomjtoi
2015-01-30