Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:00 цагт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл БНСУ-ын Руйсанса корпорацийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзана. Утас: 99666553
б
МҮЭ-ийн Соёлын төв ордны “Бага танхим”-д
09:00 цагт "АВТО ЗАМЫН САЛБАР ДАХЬ НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” Улсын анхдугаар зөвлөгөөн болно. Уг зөвлөгөөнд Зам тээврийн яам, Хөдөлмөрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын автозамчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын авто замчдын холбоо хамтран оролцоно. Авто замын салбар дахь хөдөлмөр, нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх юм байна. Харилцах утас: 99091163
ө
Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд
11:00 цагт реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэгийн санаачлан тохижуулсан Хүүхдийн уншлагын танхимд "Гэр бүлийн уншлагын танхим"-ын нээлт болно.
ө
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт гадаадаас улаан буудай импортлохыг эсэргүүцсэн Газар тариалан эрхлэгчдийн холбооноос эсэргүүцлийн жагсаал, тэмцэл эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ. Дуучин С.Жавхлан энэ үеэр удахгүй болох жагсаал цуглааны талаар нэмэлт мэдээлэл өгнө.
ө
"Blue Sky Tower"-ийн Даймонд танхимд
11:00 цагт Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпорациийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг болох Нийслэлийн 140 өрхийн эрүүл мэндийн төвд /өрхийн эмнэлэгт/ нийт 493.300 ам долларын үнэтэй тоног төхөөрөмжийг буцалтүй тусламж болгон гардуулан өгөх ёслолын ажиллагаа болно.
б
ХААҮШУОНТ- ийн байранд /Чингэлтэй дүүргийн 6-р хорооны цогцолбор, өрхийн эмнэлгийн баруун талд/
11:00 цагт ХХАА-н сайд Р. Бурмаа, Дэд сайд Б.Батзориг, ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Чой-Иш болон яамны холбогдох албан тушаалтнууд Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцана. Энэ үеэр улаанбуудайн үнийг төр тогтоох бус биржээр арилжаалан зах зээлийнх нь зарчмаар явуулах боломж бий эсэхийг судлах юм. Тус бирж нь 50 дугаар сургуулийн тэнд Дамбын гудамж 60/1 дүгээр байр/ -т байрладаг юм байна. Холбогдох утас :99170377
б
Төрийн ордны иргэний танхимд
09:00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газар, Азийн сантай хамтран зохион байгуулж буй “НУТГИЙН УДИРДЛАГЫН ТҮВШИНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ” төслийн үндэсний гурав дахь удаагийн семинар эхэлнэ.
б
ШУА-ийн Нэгдсэн I байрны хурлын зааланд
13:00 цагт ШУА-ийн Археологийн хүрээлэн “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ–2014” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Утас: 99057280
ө
Аж үйлдвэрийн яаманд
12.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэржилтийн талаар гаргасан зарлигийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гардуулна, та бүхэн ирж сурвалжилна уу.
б
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд
22:00 цагт Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд ажиллана. Утас: 99085084
б
Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн XVI Их Хурал өнөөдөр болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ