“MH370”-ийг дахин хайж эхэллээ
Куала Лампураас Бээжингийн чиглэлд аялж байхдаа сураггүй болсон Малайзын агаарын тээврийн “MH370” онгоцыг дахин хайж эхэллээ. Тус онгоцонд багийн 15 гишүүн болон 224 зорчигч зорчиж явсан юм. “MH370” онгоцыг өнгөрсөн оны гуравдугаар сараас долоодугаар сарын эхэн хүртэл Энэтхэгийн далайд 25 орны 3500 гаруй аврагчид хайсан билээ. Австралийн Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сард Малайзын удирдлагуудад хандаж, онгоцыг дахин хайх хүсэлтэй байсан ч татгалзсан хариу авсан юм. Малайзын Тээврийн яам онгоц хөөрсөн бүс нутгуудад дахин судалгаа, шинжилгээ хийж “MH370” онгоцны сургийг гаргах болно гэж хэлжээ. Ирэх сараас эхлэн Австрали, Малайзын аврагчид Энэтхэгийн далайд дахин хайхаар болж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Өнгөрсөн аравдугаар сард Малайзын Засгийн газар зорчигчдын гэр бүлд сэтгэл санааны хохирол хэмээж 50 мянган ам.доллар хуваан олгосон билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ