Барьцаалагдсан нисгэгчийн ар гэрийнхэнтэй уулзав

img

Йорданы нийслэл хотноо хэт даврагчдад барцаалагдсан нисгэгчийг суллахыг шаардаж, иргэд жагсч буй. Жагсагчид өчигдөр хааны ордны өмнө “Иргэнээ хамгаал, байр сууриа хүргэ” гэж үймээн дэгдээсэн байна. Жагсаалыг ордны цэргүүд тараасны дараа эзэн хаан II Абдуллах хэт даврагчдад барьцаалагдсан нисгэгч Муаз аль Касабехийн гэр бүлийнхэнтэй уулзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Касабехийг аврахын тулд бүхий л бололцоогоо ашиглах болно. Хэт даврагчид Йорданд аюул учруулахыг би зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ.

1

Хаан өчигдөр хэт даврагчидтай тохиролцоо хийж, “Аль Кайди” бүлэглэлийн гишүүн Сажида аль Ришавиг суллахыг зөвшөөрсөн билээ. Олон улсын хэвлэлүүд “Йорданы удирдлагууд хэт даврагчдын саналыг хүлээн авсан ч солилцоо явагдах газар, цаг хугацаа нь тодорхойгүй байна” гэж мэдээлжээ. Японы Засгийн газар Кенжи Готог аврахын тулд Йорданы төлөөлөгчөөр дамжуулан хэт даврагчидтай холбоо тогтоосон гэж “NHK” агентлаг мэдээллээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ