Б.Билэгт Ерөнхий прокуророор томилогдох уу
Монгол Улсын Ерөнхий прокурорын томилгоо хэн хүний анхаарлын төвд байна. Ерөнхий прокурор Д.Дорлигжав Хуульзүйн сайдаар томилогдсон. Тиймээс Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчийг Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г. Эрдэнэбат гүйцэтгэж байгаа.
d
Харин саяхнаас Улсын Ерөнхий прокуророор томилогдох магадлалтай эрхмүүд яригдах боллоо. Ерөнхий прокуророор томилогдох магадлал өндөр эрхмийн нэг нь ШШГЕГ-ын дарга, бригадын генерал, “боевик” Б.Билэгт. Тэрбээр өмнө нь ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын даргын албыг хашиж байсан туршлагатай нэгэн. Хэрвээ Ерөнхий прокуророор Б.Билэгтийг томиловол тэрбээр ШШГЕГ-ын даргын ажлаа хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа гэх сураг чих дэлслээ. Мөн энэ албан тушаалд АТГ-ын дарга Н.Ганболд, Улсын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г. Эрдэнэбат нарын нэр ч явж байна.
d
Хэрвээ Н.Ганболдыг Ерөнхий прокуророор томилогдвол Б.Билэгтийг АТГ-ын даргад томилох хувилбар ч мөн яригдаж байгаа бололтой. Ямартай ч ШШГЕГ-ын даргын ажлыг аваад сар гаруй болж байгаа Б.Билэгт байрнаасаа дахин хөдлөх нь ээ. ЦЕГ-ын даргаасаа буугаад ШШГЕГ-ын даргаар томилогдсон, энэ албаа хүлээж аваад нэг улирал ч болоогүй байтал дараагийн албаных нь саналууд, Б.Билэгт үнэхээр л албан тушаалын одтой эрхэм юм.
d
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ