Хүйтний улиралд автозам нөхөх боломжтой болжээ

img

DOOSAN компанид үйлдвэрлэгдсэн G40 загварын асфальт халаагч, боловсруулагч төхөөрөмжийг нэвтрүүлэхээс өмнө автозамын нөхөөсийг зөвхөн дулааны улиралд хүн хүч, техникийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэдэг байлаа. Харин энэхүү төхөөрөмж нь хүйтний улиралд  -10-20 градусын температурт ажилладаг нь автозам нөхөх ажлыг улирал харгалзахгүй хийх боломжийг бий болгож байна. Ингэснээр автозам дахь эвдрэл гэмтэл, үүссэн нүхийг нөхөж арчлах ажлыг цаг алдалгүй хэвийн явуулах нөхцөл бүрдэж байгаагаас гадна хуучин асфальтбетоныг эргүүлэн ашиглаж болдогоороо давуу талтай юм.

б

Мөн G40 загварын асфальт халаагч, боловсруулагч төхөөрөмж нь нэг удаа 2м2 талбайд нөхөөс хийх боломжтой бөгөөд хуучин технологитой харьцуулахад ажиллагаа бага, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, бүтээмж өндөр, техник тоног төхөөрөмжийн хувьд ч хэмнэлт бий болгож байгаагаараа давуу талтай төхөөрөмж юм. Одоогоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Баруун, Зүүн салбарын үйл ажиллагаанд тус бүр нэг нэгийг ашиглаж эхлээд байна гэж Улаанбаатар хотын “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
zarlal гэх нөхөр приуст юундаа тэгтлээ хорсоно вэ. дэлхийд борлуулалтаараа хамгийн өндөр машин шүү дээ. би л лав 11-ийг нь унаж байсан. 72000 төгрөгөөр дүүргэчихсэн байхад зун 30 хоног, өвөл 20 хоног гэр ажлын хооронд хүүхдүүдээ хүргэж өгөөд болоод л байсандаг. одоо ч приустээ сэтгэл хангалуун байдаг.
2015-01-30
zarlal:
амын бөглөө приус,экселийн халаа приус,эмзэг давхаргынханы унаа приус,эвдэрлийн туйл приус,хаазлаад ч урагшаа явдаггүй хашин унаа приус,приус авсанаас пүүз ав гэх мэтээр гадуур хүмүүс муу хэлээд эхэлчихсэн байна лээ? ёстой л машин болохоо хатсан төмрийн хог,бензин иддэггүй гэж хүмүүсийн тархийг угааж мөн ч олныг зарсан даа,угтаа бензин авч дийлдэггүй цалин багатай нөхдүүдийн гарах гарцгүй ганц сонголт нь болчихсон машин нэртэй машинцар гэх юм уудаа,
2015-01-30